Танд туслах зөвлөгөөнүүд
ГҮЙГЧИЙН ЗӨВЛӨГӨӨНҮҮД
Run the City. Light the Night. “Улаанбаатар шөнийн марафон” нь Монголын анхны олон улсын шөнийн гүйлтийн фестиваль болж байгаа бөгөөд нийслэлийн спорт, соёл, аялал жуулчлалын шинэ өнгө төрх юм. Бидний алсын хараа бол Улаанбаатарыг Азийн хамгийн өвөрмөц шөнийн гүйлтийн газруудын нэг болгох юм. What is a Night Marathon? . Уламжлалт марафоноос ялгаатай нь шөнийн марафон дараах онцлогтой: • Авто замын гүйлт • Амьд тоглолт • Хотын гэрэл, шөнийн уур амьсгал • Хөгжим, DJ үзүүлбэр • Соёл, урлагийн тоглолт • Аялал жуулчлалын хөтөлбөр Энэ нь зүгээр нэг гүйлт гэхээсээ илүүтэй бүтэн хотыг хамарсан фестиваль юм.
Та марафон эхлэхээс өмнө энгэрийн дугаараа авсан байх шаардлагатай. Энгэрийн дугаар тараах өдөр, цагийн хуваарийг албан ёсоор зарлана. Энгэрийн дугаарыг зөвхөн зарласан өдөр, товлосон байршлуудад тараах бөгөөд марафон болох өдөр авах боломжгүйг анхаарна уу. Та nightmarathon.mn сайтад нэвтэрч, БҮРТГЭЛ хэсгээс энгэрийн дугаар авахаар сонгосон байршлаа шалгана уу. Энгэрийн дугаараа зөвхөн тухайн сонгосон байршлаас өөрийн QR кодыг уншуулан авна. Анхаарах зүйлс: • Энгэрийн дугаараа бусад энгэрийн дугаартай сольж хэрэглэхийг хориглоно. • Марафоны үеэр энгэрийн дугаараа цээжний хэсэгт, гаднаас тод харагдахаар тогтооно.
5км, 10км, 21км- ийн гүйлтийн маршрут Night Marathon-ий албан ёсны сошиал хаягууд болон nightmarathon.mn сайтын МАРШРУТ хэсэгт байршсан байна. Гүйлтийн маршрут дээр дараах мэдээллүүд тодорхой тэмдэглэгдсэн байна: • Гараа • Бариа • Усны цэг • Эмнэлгийн тусламжийн цэг • Ариун цэврийн өрөө • Тусламжийн цэг • Photo Zone • Замын хаалт болон чиглүүлэх цэгүүд Та марафоныөмнө өөрийн сонгосон зайны маршрутыг сайтар судалж, замын тэмдэглэгээ болон зохион байгуулагчдын зааврыг дагана уу.
Бүх оролцогч марафоны дүрмийг мөрдөж, өөрийн болон бусад гүйгчдийн аюулгүй байдлыг ханган оролцоно. Үндсэн дүрмүүд • Зөвхөн өөрийн бүртгүүлсэн зайд оролцох • Бусдын энгэрийн дугаарыг ашиглахгүй, өөрийн дугаарыг бусдад дамжуулахгүй байх • Тогтоосон маршрутаас гарахгүй байх • Замын тэмдэглэгээ болон зохион байгуулагч, ажилтнуудын зааврыг дагаж мөрдөх • Бусад гүйгчийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх • Гарааны өмнөх аюулгүй ажиллагааны зааварчилгааг анхааралтай сонсох • Биеийн байдал муудсан тохиолдолд өөрийгөө хүчлэн үргэлжлүүлэхгүй, ойр байгаа ажилтан эсвэл эмнэлгийн багт нэн даруй мэдэгдэх • Зохион байгуулагчийн тавьсан аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн дагаж мөрдөх
Гүйгчийн энгэрийн дугаарт суурилуулсан Timing Chip нь тухайн гүйгчийн гараа болон барианы цагийг автоматаар бүртгэнэ. Чипээр бүртгэгдсэн мэдээллийг гүйлтийн албан ёсны үр дүнг гаргахад ашиглана. Тэмцээний дараа оролцогч өөрийн албан ёсны үр дүнг nightmarathon.mn сайтын ГҮЙЛТИЙН ҮР ДҮН хэсгээс шалгах боломжтой.
Гүйлтийн маршрутын дагуу оролцогчдод зориулсан ус, шингэн нөхөх цэгүүд ажиллана. Гүйлтийн үеэр нэг дор их хэмжээний ус уухгүйгээр, тогтмол бага багаар ууж шингэнээ нөхөхийг зөвлөж байна.
• Биед эвтэйхэн хувцаслах Өөрт эвтэйхэн, өмнө нь өмсөж дассан гүйлтийн хувцас болон гутлаа сонгоно. Тэмцээний өдөр анх удаа шинэ гутал, шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх нь зүйтэй. • Цаг агаартаа тохируулах Night Marathon тул та тухайн өдрийн цаг агаарыг урьдчилан тооцоолон гүйлтийн явцад хэт халахгүй мөн хэт даарахгүй байхаар хувцсаа тохируулаарай. • Бэлтгэл хангах Марафонд оролцохын өмнө тогтмол бэлтгэл хийж, биеэ ачаалалд дасгаарай. Бэлтгэл хангалтгүй оролцох нь эрт ядарч сульдах, бэртэж гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй. • Гарааны өмнө бие халаалт хийх Гарааны өмнө хөнгөн хөдөлгөөн, бие халаалт хийж, биеэ гүйлтэд бэлтгээрэй. Хэт эрчимтэй бие халаалт хийж өөрийгөө ядраахгүй байхыг анхаарна уу. • Биеийнхээ дохиог анхаарах Гүйлтийн явцад дотор муухайрах, толгой эргэх, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг хэвийн бус шинж тэмдэг илэрвэл хурдаа бууруулж, шаардлагатай тохиолдолд зохион байгуулагч эсвэл эмнэлгийн тусламжийн хэсэгт хандаарай. • Гүйлтийн маршруттай танилцах Марафоны өмнө өөрийн оролцох зайны маршрутыг сайтар судлаарай. Гараа, бариа, усны цэг, эмнэлгийн тусламжийн цэг болон бусад чухал байршлуудыг урьдчилан мэдэж авах нь тэмцээний үеийн сандрал, төөрөгдлийг багасгана. • Гүйлтийн үеийн аюулгүй байдлыг анхаарах Night Marathon тул замын тэмдэглэгээ, гэрэлтүүлэг болон зохион байгуулагчдын зааврыг сайтар дагаарай. Бусад гүйгчдэд зай гаргаж, зам дээр гэнэт зогсохоос зайлсхийж, шаардлагатай үед замын хажуу хэсэгт шилжинэ.
Гүйлтийн маршрутын дагуу болон барианы хэсэгт эмнэлгийн тусламжийн багууд ажиллана. Эмнэлгийн тусламжийн цэгүүдийн байршлыг Route Map дээр тэмдэглэгдсэн. Яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон тохиолдолд ойр байгаа эмнэлгийн ажилтан, сайн дурын ажилтан эсвэл зохион байгуулагчид нэн даруй мэдэгдээрэй.
Барианд орсны дараа оролцогчид зохион байгуулагчдын заасан хөдөлгөөний чиглэлийг дагана. Барианы хэсэгт удаан зогсохгүй, ард ирж буй бусад гүйгчдэд зам гаргаж өгөөрэй. Барианы хэсэгт дараах үйлчилгээний цэгүүд байрлана: • Медаль олгох хэсэг — зөвхөн 21 км-ийн төрөлд бүртгүүлсэн оролцогчдод • Ус болон сэргээх хэсэг • Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж • Photo Zone Тэмцээний дараа оролцогчдын гэрэл зураг болон бусад мэдээллийг Night Marathon-ий албан ёсны сувгууд болон nightmarathon.mn сайтаар дамжуулан хүргэнэ.
5 км, 10 км болон 21 км-ийн төрөлд оролцож, барианд амжилттай орсон гүйгч бүрд “UB Night Marathon Finisher” цахим сертификат олгоно. Оролцогчид марафоны дараа nightmarathon.mn сайтад нэвтэрч, СЕРТИФИКАТ хэсгээс сертификатаа харах боломжтой.
Тэмцээний дараа өөрийн гэрэл зургуудыг nightmarathon.mn сайтын МИНИЙ ЗУРГУУД хэсгээс үзэх боломжтой.
